images

ТАЙЛАНДЫН АРМИЙН ЗҮГЭЭС КАМБОЖИД ГАЗРЫН МИНИЙН АЮУЛЫГ ЗОГСООХЫН ТУЛД ХАМГААЛАХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВНА ГЭДГИЙГ АНХААРУУЛАВ

МЭДЭЭ

2025-08-13

37

Тайландын армийн зүгээс Камбожийн цэргүүд гал зогсоох гэрээг зөрчиж байрлуулсан газрын минагаас үүдэн Тайландын цэргүүдийн аюулгүй байдалд байнга заналхийлж буйг таслан зогсоохын тулд “хамгаалах хариу арга хэмжээ” авч болзошгүй байгаа ажээ. Энэхүү анхааруулгыг армийн хэвлэлийн төлөөлөгч хошууч генерал Винтай Суварай энэ Мягмар гарагийн өглөө Тайландын хилийн талд байрлах Та Мүэн Төм эртний сүмийн ойролцоо энгийн эргүүл хийж байсан цэргийн салааны цэрэг минад өртсөний дараа гаргажээ. Тэрбээр хамгийн сүүлд болсон энэхүү минын дэлбэрэлт нь камбожийн тал гал зогсоох гэрээг зөрчиж, хүний эрхийн олон улсын эрх зүйг, ялангуяа газрын миныг хориглосон Оттавагийн конвенцыг үл хүндэтгэж буйг тодорхой харуулж байна гээд, энэхүү үйлдлийг Тайландын нутаг дэвсгэр дээрх тай цэрэг рүү чиглэсэн шууд халдлага гэж үзэж буйгаа онцолжээ. Мөн тэрбээр хоёр улсын хилийн дагуу давтагдан гарч байгаа ийм төрлийн халдлага нь камбожийн талаас тайландын газар нутгийн бүрэн эрхт байдалд заналхийлж байгаагийн илрэл бөгөөд саяхан Малайз Улсад болсон Хилийн ерөнхий хорооны хурлаар тохиролцсон гал зогсоох гэрээтэй зөрчилдөж байна гэж үзжээ.

Эх сурвалж: Thai PBS World