images

ТАЙЛАНД, КАМБОЖИЙН ХИЛИЙН МӨРГӨЛДӨӨНИЙ УЛМААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРААС САР ТУТАМ 3 ТЭРБУМ ТАЙ БААТ АЛДАНА

МЭДЭЭ

2025-08-08

35

Тайландын Хаант Улс, Камбожийн Хаант Улсын хооронд үүсээд буй хилийн мөргөлдөөний улмаас ойролцоогоор 5,000 гаруй иргэн зочид буудлын захиалгаа цуцалсан бөгөөд өнгөрсөн 07 дугаар сарын байдлаар тус улс 3 тэрбум тай баат буюу 92 сая ам.доллар алдсаныг тус улсын Аялал жуулчлал, спортын сайд Соравонг Тьентонг онцлон тэмдэглэв. Тэрбээр нийт цуцлагдсан зочид буудлын захиалгын дийлэнх нь тайланд, камбожийн хилийн мөргөлдөөнтэй бүс нутаг буюу Убон Ратчатани, Си Са Кет, Сурин, Бурирам, Са Каео, Чантабури, Трат мужид бүртгэгдсэн бөгөөд хоёр улсын хилийн мөргөлдөөн даамжрах нь аялал жуулчлалын салбараас сар бүр 92 сая ам.доллар алдах нөхцөлийг бий болгож байна гэж мэдэгдэв.

Эх сурвалж: The Nation Thailand