ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН КАМБОЖИЙН ГАЗРЫН МИНАТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ГОМДОЛ ГАРГАВ
Тайландын Хаант Улсаас Женев хотноо суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан Оттавагийн конвенцын оролцогч талуудын 22 дугаар уулзалтад гурван захидал хүргүүлжээ. Эдгээр захидалд, Оттавагийн конвенцын 1 дүгээр зүйлд заасан явган цэргийн эсрэг мина ашиглах, нөөцлөхийг хориглосон заалтыг зөрчиж, Тайландын Хаант Улсын нутаг дэвсгэр болон бүрэн эрхт байдалд халдан зэвсэгт халдлага үйлдсэн, газрын мина шинээр байршуулсан зэрэг зөрчил тогтоогдсоныг дурдсан байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээсэн захидалдаа, конвенцын 8 дугаар зүйлд заасны дагуу камбожийн талаас тайлбар өгөхийг хүссэн байна.
Оттавагийн конвенц нь явган цэргийн эсрэг мина ашиглах, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглож, тэдгээрийг устгах үүрэг хүлээлгэдэг олон улсын гэрээ юм. Өдгөө уг конвенцод 165 улс нэгдэн орсон бөгөөд Тайландын Хаант Улс нь 1999 онд Зүүн Өмнөд Азиас нэгдэн орсон анхны гишүүн улс юм. Тус улс 2003 онд хадгалж байсан миныг, 2019 онд судалгаа, мөн сургалтын зориулалтаар ашиглаж байсан миныг тус тус бүрэн устгасан байна.
Эх сурвалж: Nation Thailand