ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ЗОРЧИЖ БУЙ ГАДААД ЖУУЛЧДЫН ТОО БҮС НУТГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ӨРСӨЛДӨӨНИЙ УЛМААС БУУРАВ
Тайландын Хаант Улсад зорчсон гадаад жуулчдын тоо эхний долоон сарын байдлаар 6 хувиар, олон улсын аялал, жуулчлалын салбараас олсон ашиг 4.22 хувиар тус тус буурав. Тайландыг зорих гадаад жуулчдын тоо буурсан нь бүс нутгийн аялал жуулчлалын салбарын өрсөлдөөн, тухайлбал хятад, япон, вьетнам зэрэг улс гадаадын жуулчдыг татах бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой аж. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Япон Улс нийт 21.5 сая гадаад жуулчин хүлээн авсан бол Тайландын Хаант Улс 16.69 сая гадаад жуулчин хүлээн авч, 895.16 тэрбум тай баат буюу 27.6 тэрбум орчим ам.долларын орлого олсон байна.
Эх сурвалж: The Nation Thailand