ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ ХУУЛЬЧИЛНА
Тайландын Хаант Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Дотоод хэргийн сайд Пумтам Вичаяачай олон улсын чанартай мөрийтэй тоглоом (poker)-ыг өөрийн улсад зохион байгуулах зорилгоор энэ 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тодорхой хяналт дор покерын тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоолд гарын үсэг зурав. Мөрийтэй тоглоомыг хуулиар хориглосон Дотоод хэргийн сайдын 1958 оны 490/2501 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор тус улс покерыг спортын нэг төрөл гэж үзэж байгаагаас гадна зөвшөөрөгдсөн газар тодорхой хяналт дор олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах боломжтой болж байна.
Эх сурвалж: Bangkok Post