images

МАЛАЙЗЫН ЦОГ ЖАВХЛАНТ ХААН СУЛТАН ИБРАХИМ ОХУ-Д АЙЧИЛНА

МЭДЭЭ

2025-08-04

45

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Малайзын Цог жавхлант Хаан Султан Ибрахим ОХУ-д 2025 оны 08 дугаар сарын 05-10-ны өдөр төрийн айлчлал хийх гэж байгаа нь Малайз Улс, ОХУ хоорондын харилцаанд шинэ хуудас нээж байна гэж тус улсын Ерөнхий сайд Анвах Ибрахим мэдээлэв. Тус айлчлал нь хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, дээд боловсрол, технологи, инноваци зэрэг олон салбарын стратегийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж. Түүнчлэн Малайз Улсын “Madani” хөгжлийн зорилтын дагуу эрчим хүч, сансар огторгуй, батлан хамгаалах, ухаалаг хөдөө аж ахуйн салбарт оросоос хөрөнгө оруулалт татах боломжтой гэв.

Малайз Улс, ОХУ хоорондын хоёр талын худалдаа 2024 онд 11.46 тэрбум ринггит (2.48 тэрбум ам.доллар) байсан бол 2025 оны эхний 6 сарын байдлаар 4.13 тэрбум ринггит (945.7 сая ам.доллар)-т хүрчээ.

Эх сурвалж: Bernama