ТАЙЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ТАРИФЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ПАРЛАМЕНТАД ТАНИЛЦУУЛНА
Тайландын Засгийн газар 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, АНУ-тай байгуулах хулдалдааны хэлэлцээрийг батлав. Энэхүү хэлэлцээр нь Тайландын бараа бүтээгдэхүүнд 19 хувийн татвар ногдуулахыг зөвшөөрч, америк барааны импортын татварыг бууруулах үүрэг хүлээж байгаа аж. АНУ-аас 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Вьетнам (20%), Индонез, Тайланд, Малайз, Камбожийн экспортод 19 хувийн татвар ногдуулах тухай мэдэгдсэн.
Тайландын Сангийн сайд Пичай Чунхаважира-ийн мэдээлснээр тус асуудлыг парламентад танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд талууд орон нутгийн бараа бүтээгдэхүүний (гарал үүслийн) агууламжийн ерөнхий босгыг 40 хувиар тооцон ашиглахаар тохиролцсон ажээ.
Эх сурвалж: Bangkok Post