МАЛАЙЗ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЦАХИЛГААН ТАМХИНЫ ХУУЛЬ БУС ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИДТЭЙ ТЭМЦЭНЭ
Малайз Улсын Эрүүл мэндийн сайд Датук Сери Дзулкефли Ахмад нийтийн эрүүл мэндийн төлөө цахилгаан тамхины худалдааг хориглох арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Түүний энэ мэдэгдлийн дараа Малайзын Цахилгаан тамхины худалдаа эрхлэгчдийн холбооноос цахилгаан тамхины худалдааг хориглохын оронд одоо хэрэгжиж буй журмыг чанд мөрдүүлэх, тусгай зөвшөөрөлгүй буюу хууль бус цахилгаан тамхи худалдаа эрхлэгчдэд тавих хяналт, шалгалтыг сайжруулж, хууль бус худалдаа эрхлэгчдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардав. Өнөөдрийн байдлаар тус улсын Жохор, Келантан, Теренггангану, Перлис, Кедах болон Паханг мужид цахилгаан тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгох ажлыг бүрэн зогсоосон байна.
Эх сурвалж: Malaymail