ТАЛУУД ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦООНД ХҮРСЭН ТУЛ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ТАЙЛАНД, КАМБОЖТОЙ ХУДАЛДААНЫ ТАРИФЫН ТАЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭВ
Өнгөрсөн Даваа гарагт тайланд, камбож харилцан гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа Америкийн Нэгдсэн Улс тайланд болон камбожтой худалдааны тарифын асуудлаарх холбогдох яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтанд өгсөн гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн олон нийтийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Малайз Улсын Куала Лумпур хотноо болсон тайланд, камбожийн хилийн маргааны улмаас болсон зэвсэгт мөргөлдөөнийг зогсооход АНУ болон БНХАУ зуучлагчаар оролцсон юм.
Эх сурвалж: Bangkok Post