АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТАЙЛАНД, КАМБОЖИЙН ХЭЛЭЛЦЭЭНД ОРОЛЦОХООР МАЛАЙЗАД ИРЭВ
Даваа гарагт хийхээр төлөвлөж буй Тайланд, Камбожийн хэлэлцээнд дэмжлэг үзүүлэхээр АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчид Малайз Улсад ирсэн гэж Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэв.
Тэрээр АНУ-ын Төрийн департаментын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ “Төрийн департаментын албан хаагчид гал зогсоох хэлэлцээнд дэмжлэг үзүүлэхээр Малайз Улсад ажиллаж байна. Бид энэ мөргөлдөөнийг аль болох хурдан дуусгахыг хүсэж байна" гэв.
Энэхүү хэлэлцээг АСЕАН-ны одоогийн даргалагчийн хувьд Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим удирдана.
Эх сурвалж: Bernama