images

ТАЙЛАНД, КАМБОЖИЙН УДИРДАГЧИД КУАЛА ЛУМПУРТ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

МЭДЭЭ

2025-07-28

56

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны татварын тарифын асуудлыг дурдсаны дагуу Тайланд, Камбожийн удирдагчид сүүлийн арав гаруй жилийн хугацаанд үүссэн хамгийн аюултай мөргөлдөөнөө зогсоохоор Даваа гарагт Куала Лумпурт хэлэлцээ хийхээр болжээ.

Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Пумтам Вечаячай, Камбожийн Ерөнхий сайд Хун Манет нар Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимын ажлын байранд орон нутгийн цагаар 15:00 цаг (Улаанбаатарын цагаар 15:00)-т уулзах бөгөөд Малайз Улс АСЕАН-ны даргалагчийн хувьд хэлэлцээг зохион байгуулж байна.

Дональд Трамп Бямба гарагт хоёр удирдагчтай утсаар ярилцсаныхаа дараа хэрэв мөргөлдөөн үргэлжилбэл худалдааны гэрээ хийхгүй гэж сүрдүүлсэн. Олон жилийн хил орчмын хурцадмал байдлаас үүдсэн мөргөлдөөний улмаас 30 гаруй хүн амь үрэгдэж, 150,000 гаруй энгийн иргэдийн нүүлгэн шилжүүлээд байна.

Эх сурвалж: Bangkok Post