ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮС НУТГИЙН УЛСААС КАМБОЖИЙН ХААНТ УЛС ГЭМТ ХЭРГИЙН ИНДЕКСЭЭРЭЭ НЭГДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЭВ
Зүүн Өмнөд Азийн бүс нутагт гарч буй гэмт хэрэг, түүний давтамжид үндэслэн гаргадаг бүс нутгийн жил бүрийн тайланд Камбожийн Хаант Улс нийт 51.3 оноо авч, бүс нутгийн хамгийн их гэмт хэрэг бүртгэгдэж буй улсад тооцогдов. Харин Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс 50.9, Малайз Улс 48.9, Бүгд Найрамдах Индонез Улс 46.0, Бүгд Найрамдах Филиппин Улс 43.1, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс 40.8 оноо авсан бол Тайландын Хаант Улс 37.3, Бруней Даруссалам Улс 29.3, Сингапур Улс 22.6 оноо тус тус авч, гэмт хэргийн гаралт харьцангуй бага улсаар нэрлэгдэв. Энэхүү тайланг тухайн улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон гэмт хэрэг, гэмт бүлэглэл, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалтад тулгуурлан гаргадаг бөгөөд хамгийн өндөр оноо авсан улсын хувьд шүүх болон хууль сахиулах байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааг сайжруулах замаар олон нийт болон хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах шаардлагатайг илтгэн харуулж байгаа аж.
Эх сурвалж: The Nation Thailand