КАМБОЖИД ЦАХИМ ЗАЛИЛАНТАЙ ЭРЧИМТЭЙ ТЭМЦЭЖ ЭХЛЭВ
Камбожийн Хаант Улсын нийслэл болон 15 мужид хууль сахиулах байгууллагаас 52 байршилд хамтран нэгжлэг хийж, 2767 сэжигтэн баривчилсны 843 нь хятад иргэд байв. Эдгээрээс гол зохион байгуулагч болох 11 иргэнийг шалгуулахаар шүүхэд шилжүүлсэн байна.
Ерөнхий сайд Хун Манетийн санаачилгын дагуу улс даяар эхлүүлсэн цахим залилангийн сүлжээг таслан зогсоох ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Точ Сохакийн хэлснээр цахим залилангийн үйл ажиллагаа зохион байгуулагчдыг тогтооход хүндрэлтэй байдгийг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэгтний ашиглаж буй залилах арга нь томоохон сорилтын нэг болж байгааг мэдэгдэв.
Түүний мэдэгдсэнээр ихэнх тохиолдолд эдгээр залиланг хууль ёсны компанийн нэр дор үйл ажиллагаа явуулдаг тул тэдгээрийг цахим гэмт хэрэг үйлдэгч гэж шууд тодорхойлоход хүндрэлтэй байдаг ажээ.
Эх сурвалж: Khmer Times