МАЛАЙЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОМООХОН ТӨВ БОЛОХОД БЭЛЭН
Малайз Улс чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, дэвшилтэт технологи, зочлох үйлчилгээний салбарын өсөлтөд тулгуурлан эрүүл мэндийн томоохон төв болоход бэлэн бөгөөд үндэсний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээ өөрчлөгдөж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн салбар шилжилтийн шатандаа явж байна гэж малайзын MBSB хөрөнгө оруулалтын банкнаас мэдэгдэв.
Малайз Улс төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлж, прагматик, хоёр шатлалт тогтолцоог эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж байна. Мөн Засгийн газраас нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ихээхэн хэмжээний татаасыг төсвөөс олгож, PeKaB40, Skim Perubatan Madani, Үндэсний эрүүл мэндийн сан зэрэг янз бүрийн санаачилгаар дамжуулан бүх нийтийн эрүүл мэндийн даатгалд анхаарал хандуулж байгаа аж. Энэ 2025 оны төсөвт эрүүл мэндийн салбарт 45.3 тэрбум малайз ринггит (10.8 тэрбум ам.доллар буюу 2025 оны төсвийн 12%)-ийг төсөвт тусгагдсан байгаа нь эрүүл мэндийн салбарт ихээхэн ач холбогдох өгч байгааг харуулж байна тус банк мэдэгдэв.
Эх сурвалж: Bernama Biz