ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВЧ БАЙНА
Тайландын Хаант Улс хиймэл оюун ухааны тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, тус хуулийн төсөлд хиймэл оюун ухааны хэрэглээ, тэр дундаа хүний эрхийн зөрчил, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан байна.
Цахим эдийн засаг, нийгмийн яамны Байнгын нарийн бичгийн дарга Висит Висисоратын мэдээлснээр хиймэл оюун ухаан нь цахим эдийн засгийг хөдөлгөгч гол хүчин зүйл бөгөөд иргэдийн амьдралыг сайжруулах хэрэгсэл гэв. Гэсэн хэдий ч технологийн хурдацтай хөгжил нь ёс зүй, ил тод байдал, хариуцлагын асуудлыг бий болгож байна. Тус хуулийн төслийг эрх зүйн саад тотгорыг арилгах, хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжих, хиймэл оюун ухааны засаглал ба хяналт гэсэн үндсэн гурван агуулгын хүрээнд боловсруулсан байна.
Эх сурвалж: The Nation Thailand