ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД КОВИД-19-ИЙН ТОХИОЛДОЛ ОГЦОМ НЭМЭГДЭЖ, ХОЁР ХОНОГИЙН ДОТОР 28,000 ГАРУЙ ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ
Өвчний хяналтын газраас 2025 оны 23 дахь долоо хоногийн Ковид-19-ийн нөхцөл байдлын тайланг Өвчний мэдээллийн хяналтын системээр дамжуулан энэ Мягмар гарагт нийтэлжээ. 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар буюу хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 10,192 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө буюу энэ 6 дугаар сарын 01-ний өдөр 18,102 шинэ тохиолдол илэрсэн бол энэ 6 дугаар сарын 1-2-ны хоёр хоногийн дотор нийт 28,294 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Шинээр бүртгэгдсэн тохиолдлоос 9,304 нь амбулаторийн буюу гэрээр эмчлүүлж буй өвчтөнүүд байсан бол 888 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүнд хэлбэрийн тохиолдлууд байжээ. Мөн нэг нас баралт бүртгэгдсэн байна. 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар энэ оны нийт Ковид-19-ийн тохиолдлын тоо 323,301-д хүрч, нийт 69 хүн нас барсан ажээ.
Эх сурвалж: The Nation Thailand