ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭГДЭЛ: ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС КАМБОЖИЙН АСУУДЛЫГ БҮХ ТАЛААС НЬ ШИЙДВЭРЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Ерөнхий сайдын Ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Жираю Хуангсап 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Тайланд-Камбожийн хилийн орчимд болсон үйл явдлын дараа Засгийн газрын бүх холбогдох салбарын оролцоотой хуралдаан зохион байгуулсныг дурдаж, өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 7 цагт Засгийн газраас дараахь албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тайландын Хаант Улс олон улсын хууль, холбогдох гэрээ хэлэлцээр, түүний дотор 2000 оны Харилцан ойлголцлын санамж бичиг болон хиймэл дагуулын зураг зэрэг бодит нотолгоонд суурилсан байх байр сууриа хадгалсан хэвээр байна. Тайландын Хаант Улс хилийн зааг тогтоох болон газар хэмжилтийн асуудлаарх техникийн хэлэлцээг дэмжих зорилгоор 2000 оны Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд байгуулагдсан “Хамтарсан хилийн хороо” зэрэг тогтсон механизмаар дамжуулан хоёр талын яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Камбожийн тал тус улсын зүгээс дараагийн хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 14-нд Камбожид зохион байгуулах саналыг зөвшөөрсөн ажээ.
Тайланд-Камбожийн хилийн дагуу энх тайван, дэг журмыг сахиулах гол механизм нь хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын түвшинд үйл ажиллагаа явуулдаг “Хилийн ерөнхий хороо” болон бүсийн армийн командлагчдаар ахлуулсан “Бүс нутгийн хилийн хороо” юм. Хоёр улсын Засгийн газрын зүгээс мөн ард иргэдийн хооронд үл ойлголцол үүсэхээс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх, олон нийттэй нээлттэй харилцах нь чухал гэдэгтэй санал нэгджээ.
Эх сурвалж: The Nation Thailand