КАМБОЖИЙН ХААНТ УЛС, ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ХИЛИЙН МАРГААНТАЙ БҮСЭД ЗЭВСЭГТ МӨРГӨЛДӨӨН ГАРАВ
Өнгөрсөн Лхагва гарагт буюу энэ 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр камбож, тайландын хилийн маргаантай бүс болох “Мум Бэй” орчимд хоёр улсын хилийн цэрэг харилцан гал нээж, нэг цэргийн амь нас эрсэдсэн явдалтай холбогдуулан тус улсын Сенатын Ерөнхийлөгч Хун Сен мэдэгдэл хийв. Тэрбээр хоёр улсын зэвсэгт хүчний алба хаагчид “камбож”-ийн нутаг дэвсгэрт харилцан гал нээсэн гэж мэдэгдээд, улсын хилийн аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд хил орчимд цэргийн бэлэн байдлыг хангаж, улсын хилд халдсан тохиолдолд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн тайландын төр, засгийн Тэргүүн нар “сайн хөршийн харилцааг бэхжүүлэх” камбожийн үзэл санаатай ижил байр суурьтай байгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, тус улс хилийн бүсэд энх тайван, сайн харилцаа, хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө байгаа гэж мэдэгдэв. Түүний энэхүү мэдэгдлийн дараа тус улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн орлогч бөгөөд Зэвсэгт хүчний гуравдугаар дивизийн командлагч Срей Дюк тайландын талтай хоёр талын хийж, үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхээр болов.
Эх сурвалж: The Nation Thailand