images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ХАМТРАН МИНАГҮЙЖҮҮЛЭХ ТӨВИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МЭДЭЭ

2025-05-30

137

Өнгөрсөн Мягмар гарагт буюу энэ 05 дугаар сарын 27-ны өдөр Тайландын Хаант Улсын “Mine Action Center (TMAC)” Америкийн Нэгдсэн Улсын Батлан хамгаалах яамтай хамтран тус улсын Ратчабури мужид “Хүмүүнлэгийн зорилгоор минагүйжүүлэх” тусгай зориулалтын төвийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулав. Америкийн Нэгдсэн Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны мэдэгдэлд тус улсын Батлан хамгаалах яамны Хүмүүнлэгийн зорилгоор минагүйжүүлэх судалгаа, хөгжүүлэлтийн хөтөлбөр (HD R&D)-ийн хүрээнд тайландын талд “GCS-200” загварын минагүйжүүлэх төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү төв байгуулагдсанаар Зүүн Өмнөд Азийн бүс нутгийг хүмүүнлэгийн зорилгоор минагүйжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой гэж дурдсан байна.

Эх сурвалж: Bangkok Post