images

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА (АСЕАН)-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР МЬЯНМАРЫН ИРГЭНИЙ ДАЙНЫГ ЭНХИЙН ЗАМААР ШИЙДВЭРЛЭХЭД САНАЛ НЭГДЭВ

МЭДЭЭ

2025-05-27

20

Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага (АСЕАН)-ын 46 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтад оролцож буй Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Марид Сангиампонгса бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан мьянмарт энх тайвныг тогтоох бүрэн боломжтой гэж мэдэгдэв. Тэрбээр АСЕАН-ны байгалийн гамшигтай тэмцэх, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах төвийг дайны хөлд нэрвэгдсэн мьянмарт АСЕАН-аас тус улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах үндсэн чиг үүргийг хариуцуулах, мөн бүс нутгийн аюулгүй байдал, тухайлбал хилийн аюулгүй байдлыг хангах, үндэстэн дамнасан гэмт хэрэг, цахим залилангийн төвийн үйл ажиллагаатай тэмцэх, хүний наймаа, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус худалдаатай зогсоох хүрээнд 1. тайланд, мьянмар, энэтхэгийг хамарсан гурван талт, 2. тайланд, мьянмар, хятад, лаосыг хамарсан дөрвөн талт, мөн мьянмар болон хил залгаа зургаан улсыг хамарсан олон талт яриа хэлэлцээг эхлүүлэх саналыг тус тус дэвшүүлэв.

Эх сурвалж: The Nation Thailand