БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС МАЛАЙЗ УЛСТАЙ ХОЁР ТАЛЫН ХУДАЛДААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Энэ 2025 оны 05 дугаар сарын 26-27-ны өдөр Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотноо болж буй Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага (АСЕАН)-ын 46 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим-тай уулзалт хийж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал солилцов. Уулзалтаар хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян олон улсын харилцааны нэг туйлт үзэл өсөн нэмэгдэж, дэлхийн эдийн засаг удааширч буй энэ цаг үед бүс нутаг болоод олон туйлт үзэл, мөн чөлөөт, олон талт худалдааг дэмжих, олон талт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцлов. Хятадын Гаалийн албаны мэдээллээр АСЕАН нь тус улсын худалдааны хамгийн том түнш бөгөөд энэ 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар АСЕАН-тай хийсэн худалдааны хэмжээ 234 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: Bangkok Post