AIRBUS ХУВЬЦААТ КОМПАНИ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ АЗИ, НОМХОН ДАЛАЙН НИСЭХИЙН ТӨВ БОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНА
Airbus хувьцаат компанийн Ази, Номхон Далайн бүсийн ерөнхийлөгч Ананд Станлигийн мэдээлснээр Тайландын Хаант Улсын агаарын тээвэр, нисэхийн технологи хурдацтай хөгжиж, нисэх онгоцны худалдан авалт нэмэгдэж буй нь тус улсыг агаарын тээврийн тэргүүлэгч улс болгож байгаа аж. Ази, Номхон Далайн бүс нутаг дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй агаарын тээврийн зах зээл бөгөөд Airbus ХК ойрын 20 жилийн хугацаанд тус бүс нутагт 20,000 орчим шинэ нисэх онгоцны эрэлт байгаа нь дэлхийн зах зээлийн тал хувийг эзэлнэ гэж таамаглаж байна. Энэ онд тус компани 820 шинэ нисэх нийлүүлэхээс захиалгын ихэнхийг тус бүс нутгаас авсан байна. Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх үүднээс Airbus ХК Тайландын Хаант Улсад програм хангамжийн шийдлийг турших, нисэх онгоцны үйл ажиллагааг бодит цаг хугацаанд хянах үйл ажиллагааны төвийг нээж байгаа ажээ.
Эх сурвалж: The Nation Thailand