ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЦАХИМ ИРЭЭДҮЙ
Тайландын Хаант Улсын Худалдааны яамны харьяа Худалдааны бодлого, стратегийн алба (Trade Policy and Strategy Office)-наас гаргасан судалгаагаар тус улсын цахим үйлчилгээ, програм хангамжийн салбар нь эдийн засгийн өсөлтийг хурдасгах, шинээр ажлын байр бий олгох асар их нөөцтэй хэдий ч ДНБ болон ажил эрхлэлтэд үзүүлэх хувь нэмэр бага хэвээр байгаа аж. Тус албаны судалгаагаар цахим үйлчилгээ, програм хангамжийн салбарын үнэлгээ 2023 онд 567 сая тай баат (17 сая ам.долларын)-д хүрч, жил бүр 9 хувийн өсөлттэй байгаа юм. Түүнчлэн энэхүү судалгаагаар цахим үйлчилгээ, цахим контент, програм хангамж болон үйлчилгээний салбар зэрэг гурван үндсэн салбарыг тодорхойлсон бөгөөд цахим шилжилтийн гол хүчин зүйл болоод эдийн засгийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзсэн байна.
Тайландын Хаант Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбар 2023 онд ДНБ-ий 2.82 хувь, 2024 онд 3.8 хувийг тус тус эзэлж байсан бөгөөд цаашид хөгжүүлэх ихээхэн боломж байгаа ажээ.
Эх сурвалж: The Nation Thailand