images

ИНДОНЕЗИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ 14 ЖИЛИЙН ДАРАА ИНДОНЕЗ-ТАЙЛАНДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ СЭРГЭЭВ

МЭДЭЭ

2025-05-21

42

Тайландын Хаант Улсад айлчилж буй Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто Индонез-Тайландын Эрчим хүчний форумыг дахин сэргээхээр төлөвлөснөө мэдэгдэж, үүнийг хоёр улсын эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх бодит алхам гэж онцлов. Энэ тухай тэрбээр энэ 5 дугаар сарын 19-ний өдөр буюу Бангкок дахь Засгийн газрын ордонд Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонгтан Чинават-тай хийсэн хамтарсан мэдэгдлийн үеэр зарласныг Индонез Улсын Антара агентлаг мэдээлжээ.

Ерөнхийлөгч Прабово энэхүү форумыг хоёр улсын Засгийн газар болон эрчим хүчний салбарын бизнесийн байгууллагын, ялангуяа шинэ болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах стратегийн чухал талбар гэж үзэж буй аж. Түүнчлэн тус улсын зүгээс Индонезийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд Тайландын Хаант Улсын оролцоог дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Прабовогийн хоёр өдрийн энэхүү айлчлал нь Индонез Улсын Ерөнхийлөгч Тайландын Хаант Улсад сүүлийн 20 жилд хийсэн анхны айлчлал юм. Тэрбээр айлчлалынхаа эхний өдрийн орой Тайландын Хаант Улсын Цог жавхлант Хаан, Хатан хаанд бараалхжээ.

Эх сурвалж: Thai PBS Worl