ТАЙЛАНД, ВЬЕТНАМЫН ХОЁР ТАЛЫН ХУДАЛДААГ 25 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ
Тайландын Хаант Улсын Ерөнхиий сайд Петонтан Чинават 2025 оны 05 дугаар сарын 15-16-ны өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийж, талууд хоёр талын худалдааг ойрын хугацаанд 20 тэрбум ам.доллараас 25 тэрбум ам.долларт хүргэхэд хамтран ажиллахаар тохиролцов. Мөн айлчлалын үеэр Тайланд, Ветнамын Засгийн газар хоорондын 4 дэх хуралдааныг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр хамтын ажиллагааны ахиц дэвшлийг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны иж бүрэн чиглэлийг тодорхойлж, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, тогтвортой хөгжил, хүн хоорондын харилцан ойлголцол зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхий сайд Петонтан Чинават Баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ эрэлт, нийлүүлэлтийн сүлжээ, орон нутгийн эдийн засаг, ногоон эдийн засгийг хамарсан "Гурван холболт"/Three connects/ нэртэй төлөвлөгөөний дагуу худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхээр хоёр тал тохиролцсон талаар мэдээлэв. Түүнчлэн Худалдааны хамтарсан хорооны хуралдааныг зохион байгуулж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн худалдааг нэмэгдүүлэх, тайландын бараа бүтээгдэхүүнийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаар дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу тээвэрлэх асуудлыг тохиролцсон ажээ.
Эх сурвалж: Bangkok Post