АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ТРАМП-ЫН ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН УЛМААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ДАХЬ АМЕРИКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трамп-ын худалдааны бодлогын нөлөөг бууруулах зорилгоор тайландын аж ахуйн нэгж, байгууллага АНУ дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Тайландын Хаант Улсын “Bank of Ayudhya”-гийн судалгааны албаны үзэж байгаагаар тайланд дахь америкийн хөрөнгө оруулалт буурсан нь америкт ажилгүйдэл, өрхийн болон аж ахуйн нэгжийн өр нэмэгдсэн, мөн америк, хятадын худалдааны хурцадмал байдлын улмаас дэлхийн хөрөнгө оруулалтын урсгал буурч байгаатай холбоотой аж. Өнгөрсөн 2024 оны эхний гурван сарын байдлаар Америкийн Нэгдсэн Улсаас Тайландын Хаант Улсын 55 төсөлд нийт 25.7 тэрбум тай баат буюу 774 орчим сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийж, тайландад хамгийн их хөрөнгө оруулсан 10 улсын долоодугаарт эрэмбэлэгдэж байсан бол энэ 2025 оны эхний гурван сарын байдлаар тус улс дээрх жагсаалтад багтаагүй байна.
Эх сурвалж: Nation Thailand