images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

МЭДЭЭ

2025-05-20

42

Гадаад улсад хөдөлмөр эрхэлж, олсон орлогоо эх орон руугаа шилжүүлж буй тай иргэд, эсхүл Тайландын Хаант Улсад 180 хоногоос дээш хугацаагаар оршин сууж буй гадаад улсын иргэдийн тайланд руу хийж буй мөнгөн гүйлгээнээс 5-35 хувийн орлогын албан татвар ногдуулж буй дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсныг тус улсын Татварын албаны дэд дарга Пануват Луеэнгвилай онцлон тэмдэглэв. Тэрбээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсноор гадаад улсад хөдөлмөр эрхэлж, орлого олсон иргэд хоёр жилийн дотор  тухайн орлогоо тус улс руу шилжүүлсэн тохиолдолд татвар ногдуулахгүйгээс гадна гадаад дахь орлогыг татах, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх давуу талтай аж.

Эх сурвалж: Bangkok Post