images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭРХЭМСЭГ ГҮНЖ БОЛОВСРОЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ

МЭДЭЭ

2025-04-25

15

Тайландын Хаант Улсын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндорн энэ 04 дүгээр сарын 21-24-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад айлчилж, айлчлалынхаа үеэр тус улсын Нийтийн аюулгүй байдал, соёлын сургуулийн хурлын шинэ байр, мөн “Huay Xon-Huay Xua” хөдөө аж ахуйн хөгжил, үйлчилгээний төвийн сургалтын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Нээлтийн үйл ажиллагаанд лаосын Гадаад хэргийн сайд Тонгсаванх Пхомвихане, Хөдөө аж ахуй, ойн сайд Линхам Дуангсаванх болон Тайландын Хаант Улсаас тус улсад суугаа Элчин сайд Моракот Срисвасди тэргүүтэй албаны хүмүүс оролцсон бөгөөд энэхүү боловсрол, хөдөө аж ахуйн шинэ байр төслийг Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндорн-ны ивээл дор ийнхүү үйл ажиллагаанд оруулж байгаагаараа онцлог аж.

Эх сурвалж: Nation Thailand