images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ПЕТОНТАН ЧИНАВАТ КАМБОЖИЙН ХААНТ УЛСАД ХИЙСЭН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫНХАА ДАРАА ЭМНЭЛЭГТ ХЭВТЭВ

МЭДЭЭ

2025-04-25

14

Тайландын Хаант Улсын Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Жираюу Хуангсап-ын мэдэгдсэнээр Ерөнхий сайд Петонтан Чинават энэ оны 04 дүгээр сарын 23-24-ний өдөр Камбожийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 15:30 цагт эх орондоо ирсэн даруйд бие нь тавгүйрч, улмаар өндөр халуурсан тул өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Засгийн газрын ордонд хийх зарим уулзалтаа хойшлуулсан гэж мэдэгдэв. Тэрбээр Камбожийн Хаант Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсын Ерөнхий сайд Хун Манет-тай хоёр талын уулзалт хийж, АНУ-аас Зүүн Өмнөд Азийн улсад тогтоосон худалдааны тарифын талаар санал солилцсоноос гадна бүс нутгийн улс харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, сорилтын хамтын хүчин чармайлтаар даван туулахын чухлыг онцолсон гэж мэдэгдэв. Одоогийн байдлаар Ерөнхий сайд Петонтан Чинават шаардлагатай эмчилгээ, үзлэгт хамрагдаж байгаа аж.

Эх сурвалж: Nation Thailand