images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ПЕТОНТАН ЧИНАВАТ ГАДААД УЛСЫН ИРГЭДИЙН ВИЗГҮЙ ЗОРЧИХ ХӨТӨЛБӨРИЙГ ЭРГЭН ХАРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

МЭДЭЭ

2025-04-22

27

Тайландын Хаант Улсын Засгийн газраас өнгөрсөн 2024 онд дэлхийн 93 улсын иргэдийг визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь тус улсад зорчиж буй зарим гадаад улсын иргэд байх хугацаагаа хэтрүүлэх, мөн хууль бусаар хөдөлмөр эрхлэх явдал газар авсантай холбогдуулан Ерөнхий сайд Петонтан Чинават Засгийн газрын дээрх шийдвэрийг эргэн харахыг Гадаад хэргийн яам, Дотоод хэргийн яам болон Аялал жуулчлал, спортын яаманд үүрэг болгов. Тэрбээр гадаад иргэдийн тус улсад байх хугацаа хэт урт байгаа нь хууль бусаар хөдөлмөр эрхлэх явдлыг нэмэгдүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Bangkok Post