“MICROSOFT THAILAND” КОМПАНИ 1 САЯ ТАЙ ИРГЭНИЙГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ САЛБАРТ ЧАДАВХЖУУЛНА
“Microsoft Thailand” компани Тайландын Хаант Улсын Засгийн газартай хамтран “Thai Academy: Тайландын хиймэл оюун ухааны салбарын ирээдүйг эрчимжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн 35 түнш байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр болсныг тус улсын Цахим эдийн засаг, нийгмийн сайд Прасерт Жантараруантонг онцлов. Тэрбээр энэхүү хөтөлбөрийг тус улсын Хиймэл оюун ухааны салбарт баримтлах Үндэсний хөтөлбөрт нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн зорилго нь нэг сая тай иргэнийг хиймэл оюун ухааны салбарт чадавхжуулах, тэгэхдээ 200 орчим сургалтаар дамжуулан хиймэл оюун ухааны салбарын зохих мэдлэг, боловсролыг олгож, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэж байгааг тэмдэглэв.
Эх сурвалж: Nation Thailand