ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД КАМБОЖИЙН ХААНТ УЛСАД АЙЛЧИЛНА
Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават 04 дүгээр сарын 23-24-ний өдөр Камбожийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Камбожийн Хаант Улсын Ерөнхий сайд Хун Манет-тай хоёр талын хэлэлцээ хийж, Тайланд, Камбожийн дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцон гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жираю Хунгсуб мэдэгдэв.
Түүнчлэн Цог Жавхлант Хаан Нородом Сихамони, Сенатын Ерөнхийлөгч Хун Сен нарт тус тус бараалхах ажээ. Энэхүү айлчлалаар чухал баримт бичиг байгуулах бөгөөд хоёр талын аюулгүй байдал, худалдааны салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Эх сурвалж: Bangkok Post