ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ОЛОН НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫГ САХИУЛАХ “AI POLICE CYBORG 1.0” ЦАГДААГ ТАНИЛЦУУЛАВ
Тайландын Эзэн хааны Цагдаагийн газраас өнгөрсөн Лхагва гарагт тус улсын анхны хиймэл оюун ухаанд суурилсан олон нийтийн хэв журмыг сахиулах “AI Police Cyborg 1.0” цагдааг танилцуулав. Энэхүү “AI Police Cyborg 1.0” цагдаа нь гудамж, зам дагуух хяналтын камерт нэвтрэх, сэжигтэй этгээдийг зүс, царай, өмссөн хувцас, нас, хүйсээр нь таньж, бусад камерын тусламжтайгаар явсан зам, маршрутыг тогтоох, мөн олон нийтийн газарт галт зэвсэг, хутга болон ёс бус үйлдэл гаргаж буй этгээдийг илрүүлж, мэдээлэх зэргээр олон нийтийн хэв журмыг сахиулах аж. “AI Police Cyborg 1.0” цагдаа нь 360 градусын бичлэг хийх, хяналт тавих ухаалаг хяналтын камераар тоноглогдсон бөгөөд бичлэг дамжуулалтад Эзэн хааны Цагдаагийн газрын Удирдлагын төв хяналт тавих аж.
Эх сурвалж: The Nation Thailan