“WHITE LOTUS” ЦУВРАЛЫН АМЖИЛТЫГ ДАГАН ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ДЭЛХИЙН КИНО БҮТЭЭГЧДИЙГ ТАТАЖ БАЙНА
Тайландын Хаант Улс олон улсын кино зохиогчдын багийн хувьд нэр хүндтэй, сонирхол татсан зураг авалтын гол бүс нутаг болжээ. Үүнд Америкийн алдарт “The White Lotus” цувралын гуравдугаар улиралыг Тайландын Хаант Улсад зураг авалтаа хийсэн нь томоохон нөлөө үзүүлжээ. Уг цувралын сүүлийн ангийг АНУ-д 6.2 сая хүн үзсэн нь өмнөх ангиас 30 хувиар өссөн (өмнөх анги нь 4.8 сая үзэгчтэй байсан) үзүүлэлт бөгөөд уг цувралыг дунджаар 16 сая гаруй хүн үзэж байжээ. Энэхүү амжилтад нэмэр болж буй өөр нэг үйл явдал нь ирэх 7 дугаар сард нээлтээ хийх гэж буй “Jurassic World” киноны зураг авалтыг Тайландын Хаант Улсад хийсэн явдал ажээ.
Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын газраас кино үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо эрчимжүүлж, гадаадын кино компаниудад зориулсан урамшууллаа нэмэгдүүлжээ. Хамгийн сүүлд баталсан шинэ урамшууллын хүрээнд “төлсөн мөнгийг буцаан олголт”-ын дээд хэмжээг 30 хувь болгон нэмэгдүүлсэн бөгөөд үүнтэй хамт бусад давуу нөхцөл, хөнгөлөлтийг ч санал болгож байгаа аж. 2024 онд л гэхэд нийт 491 гадаадын киноны төсөл Тайландын Хаант Улсад зураг авалт хийж, 6.58 тэрбум баатын орлогыг тус улсын эдийн засагт оруулжээ. Тайландын Хаант Улсын кино салбарын энэхүү эрчимтэй хөгжлөөрөө Зүүн Өмнөд Азийн кино үйлдвэрлэлийн шинэ төв болон хөгжих төлөвтэй байна.
Эх сурвалж: The Nation Thailand