images

“MAHA SONGKRAN WORLD WATER FESTIVAL 2025” АРГА ХЭМЖЭЭНИЙ ЭХНИЙ ГУРВАН ӨДӨРТ НИЙТ 558,000 ЖУУЛЧИН ОРОЛЦОЖ, 1.7 ТЭРБУМ ТАЙ БААТ БУЮУ 51 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОРУУЛАВ

МЭДЭЭ

2025-04-18

58

Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын газрын дарга Тапаний Киатпайбүүл тус улсын нийслэл Бангкок хотноо энэ 04 дүгээр сарын 11-15-ны өдөр зохион байгуулсан “Maha Songkran World Water Festival 2025” арга хэмжээнд нийт 558,015 жуулчин оролцож, тус улс 1.7 тэрбум тай баат буюу 51 сая ам.долларын орлого олсон гэж мэдэгдэв. Тэрбээр нийт оролцогчдын 93.18 хувь, үйлчилгээ эрхлэгчдийн 91.31 хувь нь арга хэмжээний зохион байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлснийг онцлоод, арга хэмжээний үеэр 1,200 ширхэг нисгэгчгүй онгоцны үзүүлбэр, тайландын таван мужийн онцлогийг харуулсан баярын жагсаалыг зохион байгуулсныг тэмдэглэв. Тайландын Аялал жуулчлалын газрын тооцоолсноор энэ 04 дүгээр сарын 12-16-ны өдөр тохиож буй тайландын шинэ жилийн баярын өдөр тус улс ойролцоогоор 476,000 гадаад жуулчин хүлээн авч, 7.3 тэрбум тай баат буюу 218 орчим сая ам.долларын орлого олох аж.

Эх сурвалж: The Nation Thailand