АСЕАН НЭГДМЭЛ БАЙР СУУРЬТАЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ
Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим Малайз Улс болон АСЕАН-ны гишүүд АНУ-аас зарласан худалдааны татварын асуудлаар хэлэлцээг амжилттай хийхийн тул АСЕАН-ны гишүүд нэгдмэл байр суурьтай байх шаардлагатайг онцлов. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын татвар нэмэгдүүлсэн үндэслэл нь эргэлзээтэй, дэлхийн эдийн засаг, улс төрийн тодорхойгүй нөхцөл байдалтай энэ үед асуудалд хөнгөнөөр хандах ёсгүйг анхаарулав. Түүнчлэн Ерөнхий сайд Анвар Ибрахим АНУ-ын Засгийн газрын татвар тогтоосон аргачлалыг алдаатай гэж тодорхойлж, "зөвхөн оцон шувууд амьдардаг" зарим жижиг арлыг жагсаалтад багтаасан болохыг дурдав.
"Бид (АСЕАН) 640 сая хүн амтай, эдийн засгийн чадавхаар дэлхийд дээгүүрт ордог тул хамтдаа нэгдмэл байх ёстой. Энэ бүс нутаг нь дэлхийн хамгийн аюулгүй бөгөөд хамгийн хурдан хөгжиж буй бүсийн нэг гэж тооцогддог" гэж Ерөнхий сайд Анвар Ибрахим онцлов.
АНУ-ын Засгийн газраас АСЕАН-ны гишүүд болох Камбожи 49%, Лаос 48%, Вьетнам 46%, Мьянмар 44%, Тайланд 36%, Индонез 32%, Бруней 24%, Малайз 24%, Филиппин 17%, Сингапур 10%-ийн татварыг тус тус ноогдуулсан байна.
Эх сурвалж: Bernama