ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАР ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАРААХЬ СОРИЛТТОЙ ТУЛГАРАВ
Тайландын Хаант Улсын “SCB” Эдийн засгийн судалгааны төвийн тайланд дурдсанаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад болсон газар хөдлөлт нь тайландын аялал жуулчлал, барилгын салбарт ихээхэн хэмжээний сөрөг нөлөө, тухайлбал барилгын засварын ажил, үйлчилгээ нь үл хөдлөх хөрөнгийн үнэд нөлөөлж байгааг онцлов. Тус тайланд дурдсанаар орон сууц худалдан авагчдын дунд тухайн барилгын байгалийн гамшигт тэсвэртэй эсэх нь худалдан авалт хийх чухал үзүүлэлтийн нэг болж байгаа ба энэ нь шинээр ашиглалтад орох барилгыг хүлээн авах комиссын хяналт, шалгалт, хүлээн авах явц удаашрах үндэс болж байгааг тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Bangkok Post