НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГААС МЬЯНМАРЫН ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ЗОРИУЛЖ 93 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Флетчер энэ оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд У Тхан Свэ-тэй хоёр талын уулзалт хийж, тус улсад болсон газар хөдлөлттэй холбогдуулан олон улсын хандивлагчдаас нийт 93 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсныг танилцуулав. Тэрбээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Яаралтай тусламжийн сангаас нийт 5 сая ам.долларын тусламжийг нэн яаралтай үзүүлэх бөгөөд энэ хүрээнд тус байгууллагын албан хаагчид гамшгийн дараахь шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх зорилгоор ойрын хугацаанд тус улс руу зорчино гэж мэдэгдэв.
Эх сурвалж: The Nation Thailand