ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС НАЙДВАРТАЙ ТҮНШ ГЭЖ ЕРӨНХИЙ САЙД МЭДЭГДЭВ
Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинаватын Ням гарагт хийсэн мэдэгдэлд тус улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Пичай Чунхаважира тэргүүтэй төлөөлөгчид АНУ-д айлчилж, худалдааны асуудлаар хэлэлцэх бөгөөд тус улс нь экспортлогч төдийгүй АНУ-ын найдвартай түнш гэдгийг онцолсон байна.
Тус улсын Засгийн газар эрчим хүч, нисэх онгоц, фермийн салбарт АНУ-аас импортлох хэмжээг нэмэгдүүлэх бодлогын санал дэвшүүлж байгаа бөгөөд АНУ-тай хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон бусад салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд дурдав.
Түүнчлэн тай хөрөнгө оруулагчдад давуу эрх олгох, тай экспортын саадыг багасгах хүсэлтийг америкийн талд гаргах ажээ.
Эх сурвалж: Bangkok Post