images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ӨМНӨД ХЭСЭГТ ИХ ХЭМЖЭЭНИЙ АЯНГА ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРЖ, ҮЕР БУУХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

МЭДЭЭ

2025-04-04

43

Тайландын Хаант Улсын Цаг уурын газраас өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дэлхийн зүүн хойд бүс нутагт болон өмнөд хятадын тэнгис орчимд ердийн өндөр даралтын систем суларч байгаагаас үүдэн Андаманы тэнгис орчимд далайн хүчтэй давлагаа бий болж, улмаар тайландын өмнөд хэсэгт хүчтэй салхи шуурч, аадар бороо орох тул иргэд, олон нийтийг үер, усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Тайландын Цаг уурын газрын мэдээлснээр тус улсын ихэнх нутгаар их хэмжээний аянга цахилгаантай аадар бороо орох аж.

Эх сурвалж: Nation Thailand