images

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД 36 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛАВ

МЭДЭЭ

2025-04-04

45

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трамп 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус улсад импортоор орж ирж буй нийт бараа, бүтээгдэхүүнд хамгийн багадаа 10 хувийн импортын суурь болон нэмэлт нэмэлт татвар ногдуулах шийдвэрт гарын үсэг зурсантай Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэл гаргав. Тэрбээр, Америкийн Нэгдсэн Улс Тайландын Хаант Улсын экспортын бараа, бүтээгдэхүүнд нийт 36 хувийн татвар, үүнд 10 хувийн импортын суурь татвар болон тайландын Засгийн газраас америкийн экспортын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хувь хэмжээнээс хамаарч тухайн татварын тал хувь буюу нийт 36 хувийн татвар ногдуулсан нь Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улсаас хамгийн их татварт өртсөн улсын нэгж болж байгааг онцлоод, тус улсын Засгийн газар америкийн талтай хоёр улсын худалдааны тэнцвэртэй байдлыг харилцан адил зарчмын үндсэн хадгалж, холбогдох салбарт үзүүлэх нөлөөг бууруулах яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трамп-ын дээрх шийдвэр нь энэ оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн хэрэгжих аж.

Эх сурвалж: Nation Thailand