images

ЕРӨНХИЙ САЙД ПЕТОНГТАН ПАРЛАМЕНТАД БОЛСОН САНАЛ ХУРААЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВЖ ГАРАВ

МЭДЭЭ

2025-03-26

47

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонгтан Чинават лхагва гарагт буюу энэ 3 дугаар сарын 26-ны өдөр парламентад түүнд итгэл үзүүлэхгүй байх санал хураалт явуулахад анхны санал хураалтаар 319 нь дэмжиж, 162 нь эсрэг, 7 нь түдгэлзсэн санал авч албан тушаалдаа үлджээ.

Сөрөг хүчний бүлгээс Ерөнхий сайд Петонгтаныг энэ Даваа гарагаас эхлэн хоёр өдрийн турш парламентад 30 гаруй цаг үргэлжилсэн асуулгын дараа өнөөдөр өглөө санал хураалт явуулжээ. Түүнийг шаардлага хангахгүй, эдийн засгийн мэдлэггүй, татвараас зайлсхийсэн, нөлөө бүхий эцэг, улс төрч Таксин Чинаватаас чиглэл авдаг гэж буруутгасан бөгөөд улмаар парламентаас явуулсан асуулгыг амжилттай давж гарчээ.

Эх сурвалж: Thai PBS World