images

“THAIFEX-HOREC ASIA 2025” ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГААР 4 ТЭРБУМ ТАЙ БААТ БУЮУ 118 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

МЭДЭЭ

2025-02-14

97

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо ирэх 03 дугаар сарын 05-07-ны өдөр болох THAIFEX-HOREC Asia 2025” үзэсгэлэн яармагт Европ, Ази, Америк тивийн нийт 22 улсын 450 гаруй аж ахуйн нэгж, байгууллага 1. Нарийн боов, мөхөөлдөс, 2. Кафе, бар, 3. Хими цэвэрлэгээ, 4. Хоол, 5. Тавилга, 6. Гал тогоо, 7. Үйлчилгээ, 8. Технологи болон 9. Гоо сайхан зэрэг үйлчилгээний салбарын үндсэн 9 төрөлд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг сурталчилж оролцох аж. Тайландын Олон улсын худалдааг дэмжих газрын дарга Сунанта Кангвалкулкиж-ийн мэдэгдсэнээр тус үзэсгэлэн яармагаар 4 тэрбум тай баат буюу 118 сая ам.долларын орлого олох төлөвтэй байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагийг Олон улсын худалдааг дэмжих газар, Тайландын Худалдааны танхим, “Koelnmesse Germany” хамтран “HoReCa-гийн ирээдүйг тодорхойлох нь” сэдвийн дор зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн яармагийн үеэр “АSEAN Barista Team Championship”, “Thailand Ultimate Housekeeping Challenge” тэмцээн зохион байгуулагдахаас гадна “Asian Pizza Show Academy”-аас пицца хийх арга техник, орц зэргийг олон нийтэд танилцуулах юм байна.

Эх сурвалж: The Nation Thailand