images

ЕРӨНХИЙ САЙД ПЕТОНТАН ЧИНАВАТЫН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛД ГАДААД ХЭРГИЙН САЙД ОРОЛЦОВ.

МЭДЭЭ

2025-02-10

103

Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Петонтан Чинават БНХАУ-д анх удаа 2025 оны 02 дугаар сарын 05-08-ны өдөр албан ёсны айлчлал хийв. Энэ үеэр Харбин хотноо болох Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолд ороцлсон бөгөөд энэ удаагийн айлчлал нь Тайландын Хаант Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Петонтан Чинават БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, харилцааны дараагийн үе шатанд ирээдүйд чиглэсэн, хүн төвтэй хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх 1) ард иргэдийн сайн сайхан байдлыг хангах, 2) аюулгүй байдлыг хангах 3) харилцан ойлголцлыг бэхжүүлэх гэсэн үндсэн гурван зорилгыг уулзалтын үеэр дурдав. Түүнчлэн талууд Тайланд-Хятадын өндөр хурдны төмөр зам зэрэг хамтын ажиллагааны гол төслийг түргэтгэж, цахим эдийн засаг, цахилгаан автомашины үйлдвэрлэлийг бэхжүүлэхийг дахин нотлов. Мөн үндэстэн дамнасан гэмт хэрэг, ялангуяа харилцаа холбооны луйвартай үр дүнтэй тэмцэхийн тулд хоёр талын болон бүс нутгийн түвшинд хууль сахиулах чиглэлээр хамтран ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Тайланд-Мьянмарын хилийн ойролцоо байрлах цахим дуудлагын төвийн эсрэг авч хэрэгжүүлж буй тайландын хүчин чармайлтыг хятадын тал сайшааж байгаа ажээ.

 

Ерөнхий сайд Петонтан Чинават БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян-тай хоёр талын хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа дахин нотлов. Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын стандартад хяналт тавих хамтын ажиллагааг ахиулах аж. Мөн цахилгаан автомашин, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны аж үйлдвэр зэрэг ногоон болон цахим өөрчлөлтөд чиглэсэн салбарт урт хугацааны хөрөнгө оруулалтын түншлэлийг хөгжүүлэх талаар ярилцсан байна.

Эх сурвалж: Тайландын Хаант Улсын ГХЯ