БАНГКОК ХОТЫН ЧАТУЧАК БҮСТ F1 (FORMULA1) УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР СУДАЛЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2027 онд F1 уралдааныг Вибхавади Рангсит зам дагуу зохион байгуулах боломжийн талаар судалж байгаа гэж Тайландын Спортын газрын захирагч Конгсак Ёдманээ мэдэгдэв. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, Тайландын Хаант Улсыг дэлхийн жишигт нийцэх газар болгон сурталчлах мега төсөл гэж тодорхойлсон F1 уралдааныг зохион байгуулах боломжтой таван газрыг сонгосон бөгөөд ажлын хэсгээс Чатучак бүст зохион байгуулахыг дэмжээд байгаа юм. Дараагийн алхамд Олон улсын автомашины холбоо (FIA)-нд саналаа хүргүүлж, тус холбооноос техник эдийн засгийн үндэслэлийг үнэлэхээр албаны хүмүүсийг ирүүлэх ажээ.
Хэрэв батлагдвал Тайландын Хаант Улс уг арга хэмжээг 2027 онд зохион байгуулж, 300,000 жуулчдыг татах, 12 тэрбум баат (350 сая ам.доллар)-ын орлого олох боломжтой гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Bangkok Post