images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭДЭЭ

2025-01-17

134

Сүүлийн үед Тайландын Хаант Улсад зорчиж буй манай иргэд аливаа гэмт хэрэг, зөрчилд нэр холбогдох, тэр дундаа бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхисноос үүдэн гэмтэж, бэртэх, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарч байгаа тул иргэд Та бүхэн анхаарал болгоомжтой байж, тус улсын хууль, дүрмийг чанд сахиж, хариуцлагатай аялахыг зөвлөж, дараахь зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж явахгүй байх, мөн бага насны хүүхдийг аврах хантаазтай усанд сэлүүлж байх,  
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа, хилээр орсон, гарсан мэдээлэл, тус улсад байх хугацаагаа сайтар шалгаж, хэрэв байх хугацаа хэтэрсэн бол Элчин сайдын яаманд хандах,
  • Эд зүйлээ хулгайд алдах, цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх,
  • Олон улсын эрүүл мэндийн даатгалд хамрагдах,
  • Хилээр нэвтрүүлэхийг хориглосон  бараа, эд зүйл, тэр дундаа бусдын дайвар ачаа авч явахаас зайлсхийх,
  • Тайландын Хаант Улсад аливаа гэмт хэргийн хохирогч болсон бол Элчин сайдын яамны шуурхай утас +66 061-026-9692, Тайландын Аялал жуулчлалын Цагдаагийн газрын 1155 дугаар утсаар холбогдож, шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг авах, эдгээр болно.

 

МОНГОЛ УЛСААС

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ