images

УРТ ХУГАЦААНД ОРШИН СУУХ ВИЗ ОЛГОХ НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭН БАТЛАВ

МЭДЭЭ

2025-01-15

53

Энэ Мягмар гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар гадаадын боломжит оршин суугчдыг тус улсад татах зорилгоор өндөр орлоготой чинээлэг болон цахимаар ажилладаг хүмүүст урт хугацаанд оршин суух виз (Long-term resident visas - LTR) олгох хэд хэдэн нөхцөлийг хөнгөвчилсөн гэдгийг Засгийн газрын ордны эх сурвалжаас мэдээлэв. Урт хугацаанд оршин суух виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, мөн тус визтэй давхцаж буй Смарт визний төрлийг хүчингүй болгох тухай тус улсын Хөрөнгө оруулалтын зөвлөлөөс гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн талаар уг эх сурвалж мэдээлжээ. Тус эх сурвалжийн мэдээлснээр, Хөрөнгө оруулалтын зөвлөлөөс гурван төрөлд LTR виз олгох журамд өөрчлөлт оруулахыг санал болгожээ. Эдгээр нь Тайландын Хаант Улсаас зайнаас ажилладаг хүмүүс, дэлхийн чинээлэг иргэд болон LTR виз эзэмшигчдийн хамаарал бүхий хүмүүс юм.

Эх сурвалж: The Nation Thailand