images

ЕРӨНХИЙ САЙД ЗАСГИЙН ГАЗАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦСАНЫГ НЯЦААВ

МЭДЭЭ

2025-01-08

48

Ерөнхий сайд Петонгтан Чинават Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар ярилцаж байна гэсэн цуу яриаг үгүйсгэжээ. Энэ Мягмар гарагт тэрбээр удахгүй болох Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр зарим сайдыг Засгийн газраас огцруулах тухай цуу яриа гарсантай холбогдуулан хэвлэл мэдээлэлд хариу өгчээ. Тэрбээр хэлэхдээ, одоогийн байдлаар Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар огт бодоогүй байна, харин салбарын сайд нартай уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, Засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэл авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр удахгүй зарим сайд нартай уулзахаар урилга явуулах болно гэжээ. Тэрбээр энэ сард хоёр сайдтай уулзах хүсэлтэй байгаагаа хэлсэн ч тэдгээр сайд нар хэн гэдгийг хэлээгүй аж. Үүний зэрэгцээ Шадар сайд Анутин Чарнвиракул шинэ жилээр Ерөнхий сайд асан Таксин Чинаваттай уулзахдаа түүнтэй улс төрийн талаар ярилцсан эсэх талаар хэвлэл мэдээлэлд хариу өгчээ.

Тэрбээр мөн Дотоод хэргийн сайд болохын хувьд хэлэхдээ, тэд улс төрийн асуудлаар ярилцаагүй бөгөөд түүнтэй уулзсан нь зөвхөн өндөр албан тушаалтан байсан хүнд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэх зорилготой байсан гэдгийг онцлон тэмдэглэжээ. Уулзалтын үеэр Таксин Засгийн газрын үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгсөн эсэхийг лавлаж асуухад тэрбээр ажилтай холбоотой ямар ч сэдвийг хөндөж ярилцаагүй гэжээ. Мөн өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ямар нэгэн зүйлийн талаар ярилцсан эсэхийг асуухад Таксины зүгээс тийм асуудал тавиагүй гэж хариулжээ.

Эх сурвалж: Bangkok Post