images

ЗАСГИЙН ГАЗРААС ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ, ИРЭХ 1 ДҮГЭЭР САРААС МӨРДӨЖ ЭХЭЛНЭ

МЭДЭЭ

2024-12-25

92

Засгийн газрын энэ 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн хөлсний гурван талт хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн баталж, ирэх 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Тус хорооноос өдрийн цалингийн хэмжээг 7-55 баат буюу доод хэмжээ өдрийн 400 баат байхаар цалинг нэмэгдүүлэхээр болжээ. Гэхдээ зөвхөн Пукет, Чачоенсао, Чон Бури болон Сурат Тани дахь Ко Суй дүүргийн ажилчид л тус цалингийн дээд хэмжээг авна. Чианг Май-н Муэн дүүрэг болон Сонглагийн Хат Яй дүүрэгт цалинг 380 баат болгон нэмэгдүүлэх бол Бангкок болон түүний ойр орчмын зургаан мужид 372 баат хүртэл нэмэгдүүлэхээр болжээ.

Үлдсэн 67 мужид байх хөдөлмөрийн хөлсний 17 доод хэмжээг дунджаар 2 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд үүнийг амьжиргааны өртөг, нийгмийн нөхцөл байдал, ажил олгогчдын дээрх цалингийн нэмэгдлийг даван туулах чадварыг нь харгалзан муж бүрийн цалингийн хороо тогтооно гэж Хөдөлмөрийн яамны Байнгын нарийн бичгийн дарга Бунсонг Таптчают хэлжээ. Ерөнхий сайд Пэтонгтан Чинават Засгийн газрын хуралдааны төгсгөлд хэвлэл мэдээлэлд хэлсэн үгэндээ, Засгийн газраас ирэх онд эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэхээр зорьж байгаа бөгөөд энэхүү зорилтод хүрэхийн тулд улирал бүр бүх хүчээ дайчлан ажиллах болно гэжээ.

Эх сурвалж: Thai PBS World