images

БРИКС-ЫН ГИШҮҮН БОЛОХ АСУУДАЛ АХИЦТАЙ ЯВЖ БАЙНА

МЭДЭЭ

2024-12-25

72

Тайландын Хаант Улсын БРИКС-ийн эвсэлд нэгдэх хүсэлт амжилттай болсныг энэ 12 дугаар сарын 24-нд болсон Засгийн газрын хуралдаанаар хүлээн зөвшөөрсөн гэдгийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Жираю Хунгсуб мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, тус бүлэгт элсэх урилгыг хүлээн авах шийдвэрээ БРИКС-т мэдэгдэх Тайландын Хаант Улсаас илгээх захидлыг Засгийн газраас баталжээ.

ОХУ-ын Казань хотноо энэ 10 дугаар сарын 23-наас гурван өдрийн турш үргэлжилсэн 16 дахь удаагийн БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус улсыг элсэхийг урьсан. Үүний дараа БРИКС-ийн одоогийн дарга ОХУ-д энэ оны эцэс буюу ОХУ-ын даргалах хугацаа дуусахаас өмнө тус улсын Гадаад хэргийн яамнаас шийдвэрээ мэдэгдэх ёстой аж. БРИКС-ийн гишүүнчлэл нь тус улсын худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс болон эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх замаар ашигтай байх болно гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. Түүнчлэн гишүүн болох нь Тайландын Хаант Улсын олон улсын хамтын ажиллагаа, олон талт үзлийг дэмжих үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд тустай байх болно гэж Гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. Тайландын Хаант Улс нь Алжир, Беларус, Боливи, Куба, Индонези, Казахстан, Малайз, Нигери, БНТУ, Уганда, Узбекистан, Вьетнам зэрэг БРИКС-ийн албан ёсны түнш 13 улсын нэг юм. БРИКС-ийн түнш улс нь ирээдүйд тус эвслийн бүрэн эрхт гишүүн болохын төлөө ажилладаг ажээ.

Эх сурвалж: Bangkok Post